Гарааш чөлөөлсөн 85 байршилд тохижилтын ажил хийжээ
Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгахыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар үүрэг болгожээ.
Хоёр жилийн хугацаанд 7981 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 190 байршилд 4543 гарааш чөлөөлөөд байна. Мөн 2134 гарааш буулгасан 89 байршилд тохижилтын ажил хийжээ.
Газар чөлөөлөлтийн ажил 49 хувьтай байгаа бөгөөд буулгасан байршил дахь тохижилтын гүйцэтгэл 46.6 хувьтай байгаа юм. Түүнчлэн гарц, орц хаасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байгаа явган хүний зам дээрх 82 шонг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: НЗДТГ, ОНХХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ