"Денвер Наггетс" аваргын төлөө анх шалгарлаа
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Өрнө" бүсийн аваргын төлөө "Денвер Наггетс", "Лос-Анжелос Лейкерс" багууд өрсөлдөж байгаа билээ. Лос-Анжелос хотын "Крипто. ком Арена" цэнгэлдэх хүрээлэнд болсон дөрөв дэх тоглолтод зочид 113:111-ээр хожиж, цувралыг 4:0-ээр тэргүүлжээ. Ийнхүү "Денвер Наггетс" баг аваргын төлөө анх удаа шалгарав. Энэ тоглолтод "Хаан" Л.Жеймс 40 оноо, арван удаа самбараас бөмбөг авч, есөн удаа оновчтой дамжуулсан бол "Денвер"-ийн лидер, 28 настай серб залуу Н.Йокич 30 оноо, 14 удаа самбараас бөмбөг авч, 13 удаа оновчтой дамжуулсан байна. Өнөө жилийн плей-оффт найман трипл-дабл хийсэн серб төвийн тоглогч домогт У.Чемберлений 56 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн аж. У.Чемберлен 1967 оны плей-оффт долоон трипл-дабл хийж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ