Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

 

2023 оны тавдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнодын тал нутгаар +23...+28 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэлээр +15...+20 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

 

2023 оны тавдугаар сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

24-нд төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ