Уурхайн ухсан нүхэнд 600 орчим адуу унаж үхжээ
Сүхбаатар аймагт "Дорнын чулуулаг" ХХК-ийн Нүүрстэйн уурхайн ухсан нүхэнд шуурганаар уруудсан олон тооны адуу унаж үхжээ. Урьдчилсан тооцооллоор тухайн нүхэнд хамгийн багадаа 500-600 адуу унасан байх магадлалтай гэлээ. Зөвхөн Асгат сумаас гэхэд 17 малчин өрхийн адуу унасныг тогтоогоод байгаа аж. Одоогийн байдлаар Асгат сумаас ажлын баг гарч, тухайн уурхай дээр ажиллаж байгаа бөгөөд нутгийн малчидтай хамтран үхсэн адуунуудыг татаж гаргах, им тамгаар нь ялгаж таних ажил хийж байна. Тухайн уурхай нь Асгат, Сүхбаатар сумын зааг, Асгат сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Малчдын зүгээс энэхүү ослыг уурхайн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ