Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны гурав дахь тэмцээн болох Нацү башё тэн хагасыг тууллаа. Зуны тэмцээнийг тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр ялалт (8:0) байгуулснаар ганцаараа тэргүүлж байна. Тэрбээр зургаан башёд дараалан найм давлаа. Түүнтэй тэнцүү явсан Мэйсэй, Асанояма нар өчигдөр унасан нь ёкозүнад ийн тэргүүлэх боломж олгов. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй Асанояматай учраа таарсан нь анхаарал татах барилдаан юм. Харин Монголын сүмоч сэкивазе Кирибаяма Б.Лхагвасүрэн (6:2), Хошёорюү С.Бямбасүрэн (6:0) нар ялсанаар цолоо хамгаалахад ойрхон болов. Өчигдөр тус барилдааныг мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж үзэж сонирхжээ. Дүү Хошёорюү С.Бямбасүрэн ямартаа давлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ