Лула да Силва В.Зеленскийтэй уулзсангүй "
Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаагүй" гэж Их Британийн Financial Times сонин ойрын эх сурвалжаас эш татан бичжээ. Тэрээр Францын ерөнхийлөгч Э.Макроны хүсэлтийг үл харгалзан, Украины тэргүүнтэй уулзахаас татгалзсан аж. "Бразилын ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэнээс болж бухимдсан уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад В.Зеленский "Минийхээр Лулу да Силва л бухимдах ёстой" хэмээн хариулав. Хариуд нь Бразилын албаныхан ерөнхийлөгчийн хэлэлцээ хийснийг татгалзсаныг няцаасан байна. Тэдний үзэж буйгаар, хоёр ерөнхийлөгч "зөвхөн цаг хуваарийн талаар тохиролцоогүй" гэнэ. Үүний зэрэгцээ Украины санал болгосон тавдугаар сарын 21-ний ням гарагт Лулу да Силва В.Зеленскийтэй бэлэн байсан ч хэлэлцээ болоогүй юм. "Их долоо"-г зөвхөн Украины мөргөлдөөнийг анхаараад зогсохгүй тус улсын хямралын талаар яриа хэлэлцээ хийхийг уриалсан Бразилын тэргүүн Лулу да Силва "Энх тайвны тухай ярих хэрэгтэйг дахин давтан хэлье. Ярилцалгүйгээр урт хугацааны шийдэл байж чадахгүй" хэмээн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ