ATГ:""Тавантолгой" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж, хураагдсан
Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан болон нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн II албаны дарга Б.Батбилэг "Хэргийг шалгах процесс үргэлжилж байгаа тул нүүрсний хэргийн хохирлыг эцсийн байдлаар хэмжих боломжгүй. Нүүрсний гэгдэх есөн хэргийг хаасантай холбоотойгоор тайлбар өгье.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаа нь сэжигтэй байж болзошгүй буюу авлига авсан байх магадлалтай хэмээн шалгасан юм. Шалгалтын явцад ямар нэгэн гэмт хэргийн шинж чанар илрээгүй тул хэргийг хаах саналыг прокурорт тавьсан" хэмээлээ.
Үргэлжлүүлэн ""Тавантолгой" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг хэрхэхийг шийднэ. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбай илэрч, хураасан" гэв.
Мөн
- "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал
- "Эрдэнэс Тавантолгой" компанийн ахлах мэргэжилтэн
- "Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга нар цагдан хориотой байгаа гэдгийг тодотголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ