59 настай О.Цэцгээ Ази Номхон далайн мастеруудын тэмцээнээс АЛТ АВЛАА
Ази Номхон далайн орнуудын мастеруудын ll наадам БНСУ-ын Жеонбук хотноо 71 орны 14,177 тамирчид 25 төрлөөр 83 ангилалаар хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 16 спортын төрөлд 381 тамирчид оролцож байна.
Тэгвэл уг тэмцээнд Монгол Улсаас гүйлтийн төрлөөр өдгөө 59 настай О.Цэцгээ нь НЭГ АЛТ, 2 мөнгө, НЭГ ХҮРЭЛ медалийн ЭЗЭН болсон байна. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 21-ний өдөр Ази номхон далайн мастеруудын наадамд оролцсон манай улсын баг, тамирчид эх орондоо ирэх аж.
Олон медалийн эзэн болсон О.Цэцгээгийн хувьд эхний өдөр 1500 метрт "Мөнгөн" медаль, хоёр дахь өдөр 800 метрт "Хүрэл" медаль, гурав дахь өдөр 400 метрт "Мөнгөн" медаль, дөрөв дэх өдөр буюу өнөөдөр 3000 метрийн саадтай гүйлтэндээ амжилттай оролцож Аваргын "АЛТАН" медалийг энгэртээ гялалзуулжээ.
О.Цэцгээгийн хувьд агрономич мэргэжилтэй, залуудаа цаны спортоор хичээлдэг байжээ. Сүүлд чөлөөт цагаараа гүйлт, харайлтаар хичээллэж байгаад 59 насандаа Алт авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ