Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлан ирлээ

Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд дөнгөж сая газардлаа. Түүний айлчлал ерөнхийлөгчийн түвшний 37 жилийн дараах айлчлал болж байна. 1986 онд тус улсын Ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн манай улсад Ардын Их Хурлын урилгаар айлчлан ирж байжээ. 68 сая хүн амтай улсын 46 настай ерөнхийлөгч ийнхүү манай улсад хөл тавьж байна.

Ерөнхийлөгч Эммануэл Макроныг ГХ-ны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.

Францын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд албаны 50 гаруй хүн багтсан байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Тодруулбал, ногоон эрчим хүч, хиймэл дагуул, онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг хоёр дахь шатанд гаргах, хавдрын эмнэлэг барих зэрэг асуудал байна.

Өнөөдрийн хөтөлбөрөөс дурдвал, ерөнхийлөгч Эммануэл Макроныг Төв талбайд албан ёсоор угтан авна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгчид өнөөдөр 21:00 цагт бараалхана.

сонин mn

сонин mn

сонин mn

Ташрамд дурдахад,1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад төрийн айлчлал хийж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ