Францын Ерөнхийлөгч Э.Макроныг угтах ёслол өнөөдөр /2023.05.21/ 19:30 цагт Сүхбаатарын талбайд эхлэнэ

Өнөөдөр, маргааш /2023.05.21-22/ гэсэн хоёр өдөр Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчлал хийнэ. Э.Макроны оролцож байгаа “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалт өчигдөр /2023.05.20/ Японд өндөрлөсөн. Харин түүнийг Монгол Улсад ирсэн гэх албан ёсны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. 

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Э.Макроныг угтах ёслол өнөөдөр /2023.05.21/ 19:30 цагт Сүхбаатарын талбайд эхлэх аж. Улмаар угтах ёслол дууссаны дараа Төрийн ордны есөн хөлт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын улсын Ерөнхийлөгч Э.Макрон нар хамтарсан хэвлэлийн хурал хийх тов гарчээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ