Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөө, маргаашдаа Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд  баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 23-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Маргааш буюу энэ сарын 22-нд ихэнх нутгаар, энэ сарын 23-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 25-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ