Боловсролын зээлийн санг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж эхэллээ
Боловсролын зээлийн сангийн 1997 оноос хойших мэдээллийг ил болгосноор зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан хүмүүсийн дийлэнх нь мэдээлэлд ойр албан тушаалтнуудын харилцаа хамааралтай хүмүүс болох нь илэрч иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Үүний зэрэгцээ тус сангаас зээл авсан 2000 суралцагчийн мэдээлэл устсан тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан баасан гарагт мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн албанд тус санг шалгах үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулжээ. ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг зээл, тэтгэлэг авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээлийн шалгуур, шаардлагыг хангасан эсэх мөн БЗС-ийн гэрээнүүд устгасан асуудлыг шалгаж, зээл авсан болон олгосон албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах өргөн хүрээтэй шалгалт явуулах аж.
Өнгөрсөн хугацаанд БЗС-ийн гадаад зээлд 2288 хүн 220.8 тэрбум төгрөгөөр суралцжээ. Үүнээс бакалаврын сургалтад 101 тэрбум, магистр докторын сургалтд 119 тэрбум төгрөг зарцуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ