Шуурганаар 38 айлын хашаа нуран, дээвэр хууларч, цахилгааны утас гэмтжээ
Өчигдөр үргэлжилсэн хүчтэй шуурганаар цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, дэлгүүр, сургуулийн дээвэр хууларчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг өчигдөр орой буюу тавдугаар сарын 18-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан.
Тус сумын Онцгой комисс хуралдаж Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, 1 дэлгүүр, 1 айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан нөхцөл байдалтай танилцаж ажилласан бөгөөд 35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ