Монгол Улсын ТОП-100 ААН

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгууллаа.

ТОП 100 ААН-ийг эрэмбэлэх ажлыг МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулж байна

2022 оны ТОП 100  ААН-ийн борлуулалтын орлого нь 38.4 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын ДНБ-ий 73 хувьтай дүйцэж, нийт 4.3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь нийт татварын орлогын 28 хувьтай тэнцжээ. Эдгээр ТОП аж ахуйн нэгжүүдэд манай улсын нийт ажиллагсдын 6.2 хувь буюу 71.2 мянган хүн ажиллаж байна.

2022 оны ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулаагүй бөгөөд 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлжээ.

 

Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын ТОП-10:

 

1. Оюутолгой

2. Энержи ресурс

3. Монголын алт МАК

4. МОЭНКО

5. Си Өү Эй Эл

6. Болдтөмөр ерөө гол

7. Цайртминерал

8. Шинь шинь

9. Бороогоулд

10. Хүрэн толгой коал майнинг

 

Уул уурхайн бус салбарын ТОП-10:

 

1. ХААН банк

2. Голомт банк

3. НИК

4. Худалдаа хөгжлийн банк

5. АПУ

6. Шунхлай

7. Мобиком корпораци

8. Сэнтрал экспресс Си Ви Эс

9. Хасбанк

10. Юнител

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ