"Тэнгэр аялгуу" Японы олон улсын цөөхүүл хөгжимчдийн уралдаанаас гранпри хүртжээ
Монголын үндэсний язгуур урлагийн "Тэнгэр аялгуу" хамтлаг Япон улсын Осака хотод зохиогдсон олон улсын цөөхүүл хөгжимчдийн уралдаанаас гранпри шагнал хүртжээ. Энэхүү уралдаанд дэлхийн 30 гаруй орны 89 хамтлаг оролцсон байна. Сүүлийн гурван шатны шалгаруултад АНУ, Франц, Герман, Австри, Англи, Швейцарь, Япон, ОХУ, Молдав, Нидерланд зэрэг орны шилдэг 12 хамтлагтай өрсөлдсөн байна. Мөн уралдааны “Menuhin Gold Prize”, "The “Folkloric Music Special Award”, “Online audience Award” шагналуудыг хүртэж, 2025 онд Япон улсад аялан тоглох эрхийн эзэн болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ