3 иргэнээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ

Гурван иргэнээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 хороо,  Улсын их дэлгүүрийн зүүн талд .... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад  "Г" , "Т", "С"  нар эм тариур бүхий шингэн тариа, өвчин намдаах эм, тугалган цаас, шатаж харалсан хуульсан мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг бие авч явсан бөгөөд дээрх зүйлсийг соруулын зориулалтаар ашиглагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Тухайн этгээдийг тестээр шалгахад хар тамхины төрлийн метавитамин зэрэг үл мэдэгдэх хоёр төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ.

Тус хэргийг  дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ