Монгол Улсын ТОП-100 ААН-ийг өргөмжилнө

Тавдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Улаанбаатар” галерейд: Монголын Банкны холбоо, арилжааны банкууд, Монголбанк хамтран өнгөрсөн онд байгуулсан “Тэрбум мод сан”-ийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан төслүүдийг танилцуулж батламж гардуулна. Утас: 8868-4470.

09:00 цагт: Төрийн ордонд: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II" болно.

09.00-13.00 цагт: ХААИС-д: “Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ” эрдэм шинжилгээ-онол, үйлдвэрлэлийн бага хурал болно.  

10.00 цагт: Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд: “Цайны ертөнц” үзэсгэлэн гарч, Хятадын соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно.

10.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид: Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) хувьцаагаа арилжиж эхэлнэ.

11.00 цагт:  Төрийн ордонд: Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулсныг өргөмжлөх үйл ажиллагаа болно.

11:30 цагт: “Чингис хаан”-ы музейд: "Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй  “Тахь ресурс ХХК” хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэх нутгийн иргэд эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл өгнө.

 

13.30 цагт: ХНХЯ-ны үүдэнд: Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ