Ч.Номин: Соёлын салбарынхны цалинг 25 хувиар нэмж, дунждийг нь 760 мянга болгосон

Өнөөдөр Засгийн газрын хуралдаантай. Үүнтэй давхацаад урлагийн салбарт ажилладаг уран бүтээлчид жагсаал цуглаан зохион байгуулж Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлээд байгаа.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо Ч.Номин сайд танилцуулж байна. Хоолой нь зангирч, чичрээд их л сандарсан шинжтэй.

Тэрбээр “Соёлын салбарын ажилтан, алба хаагчид бусад салбараас 6-25 хувиар бага цалин авч байна. ХНХЯ дээр төрийн албан хаагчдыг цалин мөнгөний асуудлаар ажлын хэсэг гарчихсан байгаа. Соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 400 гаруй байгууллага олсон орлогынхоо 60 хувийг цалин, нийгмийн асуудалдаа зарцуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар урлаг соёлын салбараас ямар нэг хүн өргөдлөөр Улсын баяр наадамд оролцохгүй гэдгээ илэрхийлээгүй байгаа. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш соёлын салбарын цалинг 25 хувиар нэмсэн. Өнөөдөр дундаж цалин 760 мянган төгрөг байгаа.

 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулиар үндэсний заалтуудын нэг бол төвөөс алслагдмал газар ажиллаж байгаа соёлын байгууллагуудын соёлын ажилтан, албан хаагч нар 5 жил тутамд  зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газраас баталлаа. 

Ингэснээр, соёлын салбарын 452 байгууллагын 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд ажиллаж байгаа 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн 5 жил тутамд олгогдох зургаан сартай тэнцэх тэтгэмж олгоно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ