Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ. Тэрбээр нэг сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг.  Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Цар тахлын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ" гэдэг тайлбарыг тухайн үед өгч байсан.

Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ