Эрх баригч МАН-ын бүлэг дахин хуралдаж, гишүүдийн тоог 126, жагсаалтыг 60:40 байлгах талаар тохиролцжээ
УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй гэсэн байр суурийг бүлгийн олонхи гишүүд илэрхийлсэн байна. Хэрэв гишүүдийн тоо 126 болбол 60:40 гэсэн харьцааг баримтлан 76 тойргийг хэвээр үлдээх агуулгыг ярилцаж байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
УИХ-д суудалтай гурван нам эцсийн байдлаар саналаа нэгтгэж байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөртөө багтаад юм уу эсвэл маргааш хуралдаж саналаа нэгтгэж хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл байгаа юм..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД