Шалгалтад 0.5 харандаагаас бусад стандарт харандаа ашиглахыг зөвлөв

Сүүлийн өдрүүдэд ЕБС-ийн анги дэвших шалгалтын хариуг бөглөхдөө зөвхөн 2B гэсэн харандааг ашиглана гэдэг мэдээлэл гарч, багагүй төөрөгдөл үүссэн. Үүнд Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2023.05.16/ дараах мэдээллийг өгч байна.


Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Шалгалтын хариултын шоглоомыг 2B гэдэг харандааг ашигла гэж тулгасан зүйл байхгүй. Харин 6-12 дугаар ангийн шалгалтын хуудсыг ЭЕШ өгдөгтэй адил хариултын хуудсыг будаж бөглөснийг тестийн машинаар засаж байгаа. Бидний зүгээс харандаагаар будаж бөглөхийг санал болгож байгаа.

Энэ нь ямар давуу талтай вэ гэвэл балаар бөглөсөн тохиолдолд хүүхэд буруугаа засах боломжгүй. Харандаагаар бөглөсөн тохиолдолд буруугаа зөв болгож засах боломж нь хүүхдэд байна. Боловсролын үнэлгээний төвөөс 0.5 харандааг биш стандарт харандааг ашиглахыг зөвлөж байгаа. Гэтэл зарим газар мэдээлэл дамжихад алдаа гарсан уу, зөвхөн 2В харандаа гэдэг буруу ойлголт гарсан байна” гэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Zochin (203.169.50.253)
    2ш 2в харандааг 6000 р авлаа
    2023 оны 05 сарын 16 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (43.228.130.164)
    наад багш нар чинь нугалаа үүсгээд байгаа юм биш үү.заавал тийм харандаагаар бичих шаардлагатай гээд.энэ хаврын шалгалтаар эцэг эхчүүдээс шалгалтын цаас, принтерийн хорны мөнгө авахгүй гэсэн сургуулиуд аваад л байна лээ ш дээ. хүүхдээ бодоод л хэлж ярихгүй байгаа болохоос биш наад багш, сургуулиуд чинь баахан мөнгө төлбөр хавар болгон л нэхдэг ш дээ.
    2023 оны 05 сарын 16 | Хариулах