Монгол хэл бичгийн шалгалтанд тэнцээгүй шалгуулагч намар дахин өгч болно
Энэ жилийн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан шалгалтад нийтдээ 32533 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн. Үүнээс 30879 шалгуулагч шалгалтдаа хамрагдсан байна. Шалгуулагчдын 26017 нь 400 онооны босгыг давж, 4862 нь тэнцээгүй байна.
Монгол хэл бичгийн шалгалтад тэнцсэнээр ЭЕШ-ын дүн оноогоо ашиглаад 2,5 жилийн хугацаанд их, дээд сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой.
Монгол хэл бичгийн энэ удаагийн шалгалтад 400-аас доош оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш.
Дахин шалгалтыг 2023 оны наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Дахин шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 01-11-ний өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтаар явагдана.
Ингэхдээ дөрөвдүгээр сард болсон шалгалтад тэнцээнгүй 4862 шалгуулагчийн бүртгэл автоматаар бүртгэгдэнэ.
Дахин шалгалтад:
-Босго оноо буюу 400 оноод хүрээгүй шалгуулагч
-Шалгалтаас хоцорсон бүртгүүлэгчид
-Гадаадаас ирсэн иргэд хамрагдах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ