ХХААХҮЯ: Түймэрт өртсөн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүллээ
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзлаа. Түймрийн гамшигт өртсөн Чойбалсан, Гурванзагал, Булган сумдын айл өрхүүдээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллалаа. Олон арван өрх гэр, мал хөрөнгө, автомашин, малын хашаа саравч, эд зүйлсээ алджээ.
Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа.
Түймэр түгээмэл гардаг эдгээр сумдууд болон түймэр гарах эрсдэлтэй ОБЕГ-ыг чадавхжуулах, малчин айл өрхүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төхөөрөмжээр хангах асуудал нэн шаардлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ