Тамирчид Тувагаас зургаан медаль хүртлээ
Чөлөөт бөхийн "Центр Азии" буюу "Төв Ази" уламжлалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд Тувагийн нийслэл Кызыльд боллоо. Манай улсаас гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Н.Лхамгармаа нарын удирдлага дор "Төв-Арж", "Алдар" спорт хороо, Баянгол, Аваргууд академийн 10 тамирчин оролцсноос 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл, нийт 6 медаль хүртэв. Тодруулбал, 57 кг-ын жинд Л.Мөнхболд алт, 97 кг-д Г.Түвшинтөр мөнгө, 61 кг-д Э.Энхболд, 79 кг-д Т.Дэмчигдорж, 86 кг-д Г.Даянбилэг, Н.Батбилгүүн нар хүрэл медалийн эзэн болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ