АШУҮИС-ийн дотуур байрнаас унасан эмэгтэй эмнэлэгт очоод нас баржээ

 

АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж амиа алдсан хэрэг гарчээ. Тус хэрэг энэ сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон аж.

Тодруулбал, “АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж ГССҮТ-д ирсэн” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага тус өдрийн 21 цаг 20 минутад бүртгэсэн байна.

Дуудлагын дагуу хэргийг шалгахад 22 настай эмэгтэй АШУҮИС-ийн 1-р дотуур байрны долоон давхрын тагтнаас унаж, эмнэлэгт очоод нас барсан ажээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.188.121)
    Монголын хүн ам яг 1 саяуулаа болтлоо цөөрвөл бүх юм сайхан арабын дубай болнодол.
    2023 оны 05 сарын 15 | Хариулах