"Хөрс, үндэснээсээ илжирсэн долоон модыг тайрсан"
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.
"Өмнө нь арав гаруй мод байсан ба хөрс, үндэснээсээ илжирсэн тул 5,6 жилийн өмнөөс тайрсан юм билээ. Хуучин ор мөр нь бий. Шинээр долоон мод тайрсан байгаа. Үүнд холбогдох хүмүүс нь тайлбар хийнэ.
Бага тойрогт хийх магистраль А,Б шугамыг өргөтгөх ажил байгаа ба үүний цаана 9000 гаруй айл өрх, 700 ААН, 50 гаруй мянган хүнд дулаан, цэвэр ус, цахилгааны үйлчилгээ хүрч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд таван удаа хагарсан тул зайлшгүй завсарлах шаардлагатай. Төсөл Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яам захиалагч, УБ хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд гүйцэтгэгчид хяналтыг тавьж байна. УБ хотын захиргаа мэдээгүй байхад газар ухахгүй, зам хуулахгүй.
Энэ асуудлыг сөхөх нь зөв ч, долоон модны асуудлаар нийгмийн анхаарлыг сарниулж цаана нь барилгын компаниуд ямар ч зөвшөөрөлгүйгээр зуу, зуун моддыг хуулж, явган хүний олон замыг хөндөж байна. Төрийн байгуулалтын ажлууд нэг малгай дор байснаар цаашид ажил амжилттай явна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ