Сайд нарын долдугаар хурлын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар хуралд зориулсан хэвлэлийн бага хурал болно. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа, Засгийн газрын ХМОНХ албаны дарга Д.Мөнхтөр нар оролцоно.

Сайд нарын долдугаар хурал энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.

Б.Золбоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ