Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж  7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ