Орон нутагт амьдрахаар очсон иргэний эд хөрөнгөд халджээ
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ажиллаж амьдрахаар очсон иргэний машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, орон нутагт ажиллаж амьдрахаар очсон иргэдийг гадуурхан эд хөрөнгөд нь халдсан байна. Тус айлын оршин суугчид нь тодорхой хугацаагаар гадаад улсад зорчсон хойгуур уг асуудал болжээ.
Энэ талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Тухайн иргэн гадаад улсад зорчиж, удаан хугацаагаар буюу зургаагаас долоон сар гэртээ эзэнгүй байх хугацаанд хашаа, байшин, тээврийн хэрэгсэлд нь халдсан үйлдэл бүртгэгдсэн. Уг асуудлыг Дарьганга сумын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ