Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг ирэх сарын 01-ний өдөр нээлттэй болгоно
Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох чиглэлийг өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтыг эхлүүлж, өдгөө төлөвлөсөн ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэжээ.
Тодруулбал, цэцэрлэг дэх явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, хогийн савыг шинэчлэн суурилуулах ажлыг үндсэндээ дуусгаж буй юм. Улмаар ирэх сарын 1 гэхэд нээхэд бэлэн болгож, хүлээлгэн өгөх гэнэ. Харин иргэдэд хэдий хугацаагаар нээлттэй байлгах, ямар журмаар нэвтрүүлэх зэргийг Төрийн ордны хамгаалалтын алба зохицуулах аж. Бүтээн байгуулалтын ажилд нэг тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Тус цэцэрлэг нь нийслэлийн өмчид хамаардаг тул тохижилт, шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцаж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ