УДЭТ-ын урд талын авто зогсоолыг энэ сарын 25-нд татан буулгана

Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ)-ын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан.  

Тэгвэл уг авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах хотын даргын шийдвэр гарсан байна.

Төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой хэмээн НЗДТГ-аас мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ