АТГ: Боловсролын сангийн зээлтэй 108 хүний хамаарлыг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ дахь гадаад сургалтын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, хэрэгцээ шаардлага, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалт, төсвийн захиран зарцуулалтыг шинжлэн судалж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий зөвлөмжийг Зам тээврийн хөгжлийн сайд, Иргэний нисэхийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлэв.
Түүнчлэн Боловсролын зээлийн санд ажиллаж, тус сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан нэр бүхий 108 иргэний баримт бичигт хяналт шалгалтыг хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 520 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ