Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулна
Улаанбаатар чуулгын байранд
08:30 цагт Хөгжлийн Банктай холбоотой шүүх хурал болж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д
09:00 цагт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд “Таны ирээдүйд татварын боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Цахимаар
10:00-11:30 цагт “Үндэсний цахим ном зүй” хэлэлцүүлэг болно.
Хангарди ордонд
11:00 цагт Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулна.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийнэ.
Монголын театрын музейд
14:00 цагт Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжинямын “Анхаар мотор” үзэсгэлэн нээгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ