ОУХМ Б.Мишээл сонирхогчийн боксын ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрөөс медалийн төлөөх тоглолтууд эхэлсэн бөгөөд -67 кг жинд Б.Мишээлт Венесуэл улсын тамирчин Палацио Кристиантай тулалдаж хоёрдугаар үед өрсөлдөгчийн хөмсөг сэтэрсний улмаас шүүгчдийн саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.

Мөнгөн медалийн төлөө энэ баасан гарагт тоглоно.

Харин -63.5 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг Кубын боксчин Алвераз Эстрада тулалдаж 4:1 харьцаатайгаар ялснаар ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Тажикистан улсын боксчин Баходур Усмоновтой баасан гарагт тоглоно.

Тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар юм. Алтан медаль 200, мөнгө 100, хүрэл медалийн амжилт гаргавал 50 мянган ам,доллар авна.

Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ