23 дугаар сургуулийн явган хүний замыг долоо хоногийн сүүлчээр өргөтгөхөөр болжээ
Энэ жил сургууль орчмын болон хороолол хотхоны 12 байршилд 14.000 гаруй м.кв талбайд явган хүний замын тохижилтын ажил хийх аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа явган хүний зам гаргах, өргөтгөл хийх зайлшгүй шаардлага үүссэн 23 дугаар сургуулийн зүүн талын нэг чигийн хөдөлгөөнтэй туслах замын талаар мэдээллээ.
Тэрбээр "Тус замын ихэнх хэсгийг зогсоолын байдлаар ашигладаг. Улмаар явган хүний зорчих хэсэг хангалтгүйгээс болж иргэд автомашины замаар явдаг байна. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй тухайн туслах замын зүүн талд явган хүний зам гаргах, зарим хэсэгт өргөтгөх ажлыг хийнэ.
Энэхүү замын баруун тал буюу сургууль талын зам дээрх гэрэлтүүлгийн дөрвөн шонг шилжүүлж, явган замыг гүйцээж хүүхэд зорчиход аюулгүй болгоно. Уг ажлыг энэ долоо хоногийн сүүлчээр эхлүүлнэ" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ