Цагдаад байцаагдаж байсан 15 настай охин байрны дээврээс унаж амиа алджээ

Цагдаагийн байгууллагад байцаагдаж байсан 15 настай охин өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад,

"Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Сум (103.57.94.129)
    Цагдаа нараас айгаа биз.хүүхэд эмзэг шүү дээ
    2023 оны 05 сарын 10 | Хариулах