ОБЕГ: Сургуулилалт хийж байсан онгоц буух явцдаа осолдсон
ан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд өнөөдөр /2023.05.10/ Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын "Кабри" загварын нисдэг тэрэг унаж, осолджээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын "Кабри G-2″ загварын нисдэг тэрэг сургалтын үеэр осолдсон. Ганц нисгэгчтэй нисдэг тэрэг газардах явцдаа осолдсон байна. Нисгэгчийн биеийн байдал хэвийн. Түүнийг эмнэлгийн үзлэгт оруулсан. Холбогдох мэргэжлийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор хэмжилт хийж, шалгаж байна" гэв.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажилласан гэжээ.
Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Уг сургалтын нислэгийг “Cabri G-2” нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.
Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцдог байна. Энэхүү сургалт нь нисдэг тэргээр аврах ажиллагаа гүйцэтгэх бэлтгэлийг хангах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагчийн багийг бэлтгэх зорилготой гэдгийг албаныхан мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ