Ч.Маралмаад холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшлов

12 настай хүүхдийг гэмтээж, долоон машин мөргөсөн осол гаргасан Ч.Маралмаад эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулсан.

Тэрбээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Түүний хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгч нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ч.Маралмаад холбогдох давж заалдах шатны шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ