Чойбалсан сумын түймэрт 18 айл өртөж, гэр оронгүй болоод байна
Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 05.02-ны өдрийн 05:00 цагийн байдлаар түймрийн баруун болон баруун хойд хэсгийн тархалтыг зогсоож, зүүн хойд хэсгийг унтраахаар ажиллаж байна.
Уг түймэрт одоогоор 18 айл өртөж, гэр оронгүй болоод байна. Түймрийн шалтгааныг хэд хоногийн өмнө шонгийн модноос гарсан түймэр бүрэн унтраагүй цурамнаасаа алдсан гэж нутгийн иргэд үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ