Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулууныг “шүүрдэе”
Э.Түвшинчулууныг анх 2016 онд Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар 3-н жилийн хугацаатай томилж байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 сарын 18-ны өдөр 156 тоот захирамж гаргаж дахин гурван жил ажиллуулахаар томилолтын хугацааг сунгасан.
Тэгвэл Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 123, 124, 125 дугаар захирамжуудаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар тус хороонд зохицуулагчаар ажиллаж байсан Э.Түвшинчулууныг томилсон юм.
Эрчим хүчний тухай хуульд 1 удаа томилолтын хугацааг сунгана гэж заасан атал Э.Түвшинчулууныг 2 дахь удаагаа сунгаж даргаар томилсон нь Эрчим хүчний тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.
Засгийн газраас Шүүр ажиллагаа явуулж, багш боловсон хүчин дутагдалтай хөдөө орон нутаг сумдад хүртэл цөөнгүй хүн шүүрдсэн. Харин өөрсдийнх нь хамар дор ийнхүү хууль зөрчин томилогдсон дарга нар шүүрдэгдэлгүй сугарч үлдсээр. Шүүр хэнийг шүүрддэг, хэнийг нь шүүрдэлгүй үлдээдэг вэ Амарбаясгалан дарга аа!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД