Идэрийн голын усанд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Галт сумын Зүрх багийн Идэр голын “Дунд цагааны ам” гэдэг газарт “ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суусан тухай дуудлага өнөөдөр /2023.05.01/ 06:01 цагт Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага мэдээллийн тус аймгийн Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж уг ачааны автомашин дотор зорчиж явсан таван том хүн, нэг хүүхдийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гарган, 11:18 цагт машиныг татан гаргажээ.
Иймд урин дулаан цаг ирж гол нуурын мөс хайлж, нимгэрч, хэврэгшиж байгаа энэ үед иргэд,тээвэрчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ