Б.Жавхлан:"Гэрэгэ" бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг төллөө
Сангийн сайд Б.Жавхлан бондуудын эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнгөрсөн баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 28-нд "Гэрэгэ" бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг төллөө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Чингис", "Гэрэгэ", "Номад", "Хуралдай", "Мазаалай" зэрэг зургаан бондын 2.9 тэрбум ам.долларын бондын өр хүлээж авсан. Түүнээс хойш төсвөөс төлөх боломжтойг нь төлөөд боломжгүйнх нь хугацааг хойшлуулах, хүүгийнх нь зардлыг багасгах зорилготой дахин санхүүжилт хийгээд явж байгаа. "Мазаалай" бондын өрийг төлж барагдуулсан.
Хамгийн анх босгосон "Чингис" бодын тал нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болж хувирсан. Энэ бондын хөрөнгө юу болсноос үл хамааран аль ч нам засаг барьсан энэ зээлийг төлөх үүрэгтэй. Тиймээс үүргээ биелүүлж 2022 онд төлж барагдуулсан. Өнгөрсөн онд манай улс дефолт зарлахад ойрхон байсан. Харин экспортоо нэмэгдүүлж чадсанаар энэ эрсдэлээс гарсан. Оны эхнээс хойш өнөөг хүртэл 18 сая тонн нүүрс экспортлоод байна. 2022 онд эхний есөн сард 18 саяыг экспортлоод байсан. Үүнээс нүүрсний экспорт хэрхэн нэмэгдсэн нь харагдаж байгаа байх. Үүний үр дүнд "Чингис", "Мазаалай", "Гэрэгэ" бондын өрийг бүрэн төлж, дефолт зарлах эрсдэлээс гарлаа гэдгийг албан ёсоор зарлаж байна.
Бид 2025 оноос хойш дараагийн бондуудын төлбөрийг төлөх ёстой. Тэр болтол дотоодын нийт бүтээгдэхүүн, Төв банкны нөөцөө нэмэгдүүлсэн, төсвийн алдагдлаа бууруулсан байх ёстой" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ