Амралтын өдрүүдэд 33-35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нийслэлд нөөцийн махыг хүнсний 481 дэлгүүр, сүлжээ дэлгүүрээр борлуулж байна. Харин өргөтгөсөн худалдааг ажлын өдрүүдэд 10 байршилд, амралтын өдрүүдэд 33-35 байршилд зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаж байгаа юм.

Ирэх амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд нийслэлд:

  • Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр 6,
  • Чингэлтэй дүүрэгт 4,
  • Сүхбаатар дүүрэгт 3,
  • Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, байршилд өргөтгөсөн худалдаа болох нь. Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдлыг УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс хамтран байнга хянаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ