Монгол Улсад 1944 оноос хойш 216 генерал цолтон төрөн гарчээ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анхны 11 цэргийн гарамгай зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон түүхтэй.
Улмаар 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн нь генерал цолтнуудаа алдаршуулах, тэдний хийж бүтээсэн үйл хэрэг, дайчин замналыг иргэд, залуучууд, хойч үеийнхэнд сурталчлан таниулах, монгол бахархал, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой болсон юм.
Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойших хугацаанд өдгөө 216 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 22, хошууч генерал 119, бригадын генерал цолыг 64 албан тушаалтан хүртэж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ