Б.Баасандорж: Хаана ашиг, сонирхлын зөрчил илэрсэн байна тэнд бид хүрч ажиллана"
Шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө.
Тэрээр "Нийт илэрсэн зөрчлүүдийг салбараар ангилбал, орон нутагт дийлэнх нь буюу 2900 гаруй нь байна. 1600 орчим нь боловсролын салбарт байна. Мөн уул уурхай, эрчим хүч зэрэгт зөрчил илэрсэн. Салбарын дарга нар үүнтэй холбоотойгоор зөрчил шийдвэрлэсэн. Эрчим хүчний салбарт 46 албан тушаалтанг, нийгмийн хамгааллын салбарт 50 гаруй алба хаагчийг чөлөөлсөн.
Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд жил орчмын дараа Ковид19 гарсан. Улмаар Ковидийн тухай хууль баталсан. Тус хуультай холбоотойгоор олон томилгоо гарсан ч саяхан хэрэгжих хугацаа нь дууссан. Тиймээс хэд, хэдэн асуудлын хүрээнд иргэд шүгэл хүлээсэн. Арга хэмжээ авах шаардлагыг тавьсан.
Түүнчлэн шүүр ажиллагааны хүрээнд нь төрийн албанд ажиллаж буй алба хаагчдын мэдээллийг авсан. Одоо төрийн удирдах алба хаагчдын мэдээллийг авна. Мөн шүүх ажиллагааны хүрээнд ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсээс гомдол, мэдээлэл маш их ирж байгаа.
Шүүр ажиллагааны хүрээнд ирсэн мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж, 6000 гаруй гомдлыг илрүүлсэн. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 700 гаруй иргэн хууль бус томилгоотой холбоотой мэдээлэл өгсөн. Иргэдээс ирсэн мэдээлэлд үндэслэн ирэх долоо хоногт хяналт, шалгалт хийнэ.
Шүүр ажлын хэсгийн миний бие ахалж байгаа. Хаана ашиг, сонирхлын зөрчил илэрсэн байна тэнд бид хүрч ажиллана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ