Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

Татвар төлөгч 1 сая 143 мянган иргэнд нийт 69.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. 2023 оны 1-р улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79 мянган ширхэг нэхэмжлэхээр 54 мянган иргэн 755 сая төгрөгийн татвараа төлсөн. Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөө 2614  иргэн 8,607 нэхэмжлэхээр 11 сая төгрөг төлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ