УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Урьдчилан хорих 461-р ангид хүнийг камергүй булан тохойд авчирч зоддог

Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийг хангах тухай хуулийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Ардчилсан Монгол улсад хүний эрхийг хуульчилсан үндсэн хууль тогтолцоо хөгжөөд 30 гаруй жил болж байхад эрүүдэн шүүх ажиллагаа арилах болоогүй байна. Энэ чиглэлээр хүний эрхийн комиссын гишүүдэд мэдээлэл өгсөн. Надад хэдэн хэдэн асуулт байна. Тухайлбал:

1. Хаалттай хорих ангид ял шийтгэл эдэлж байгаа хүмүүст "Улаан шугам" гэдэг ойлголт байдаг. Улаан шугамнаас хэтэрч болохгүй гэж 10-12 цаг суулгаж, сүүлдээ улаан мах нь эргэдэг. Удаан суулгаснаас хоригдлуудын нуруу өвдөж, бие засах гэхээр нь босгодоггүй. Энэ бол эрүүдэн шүүлт юм. Тэгэхээр хорих ял эдэлж байгаа хорих ангиудад энэ улаан шугам гэдгийг ямар эрх зүйн акт, дүрэм журмаар зохицуулж хэрэглээд байна вэ? энэ асуудал дээр эрүү шүүлтийн гишүүн судалж үзсэн үү? Ямар арга хэмжээ авч байна вэ? 

2. Би хоёр жилийн өмнө хууль зүйн байнгын хорооны хурал дээр хэлж байсан. Урьдчилан саатуулах 461-р ангид камергүй булан тохой байдаг. Тэнд бол гэм буруу нь нотлогдоогүй шалгагдаж байгаа хүмүүс л бий. Гэтэл тэдгээр хүмүүсийг хүнд ялтай гэмт хэрэгтнүүдтэй нэг камерт оруулдаг. Дараа нь камергүй булан тохойд очиж байгаад зоддог асуудлыг хөндөж ярьсан. Ийм камергүй булан тохой байна уу? энэ асуудлыг үзэж дүгнэлт өгсөн үү?" гэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ