Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн  “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 04.25-ны өдөр ой, хээрийн гал түймэр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:48 цагт цурамд оруулж,  04.26-ны өдрийн 10:30 цагт унтраажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ