"АРД" кино театрыг Д.Сосорбарам гавьяат НУРААЛГАЛАА
Ард кино театрын барилгыг нурааж эхэллээ. Ардчилалд зүтгэсэн шагналдаа Со гавъяат энэ кино театрыг 1996 онд менежментийн хувьчлалаар авсан гэж ам бардаг ярьдаг. Тэр цагаас хойш банк, автомат тоглоомын төв, ломбард, канон, зурагчин, нотариат зэрэг үйлчилгээний байгууллагууд түрээсээр ажиллаж байв. Менежментийн хувьчлалын гэрээний хамгийн гол заалт зориулалтын дагуу ашиглах ёстой гэдгийг Со гавьяат умартжээ.
"Түрээсээр мөнгө хүүдийлж байна" хэл ам гарч иргэдийн зүгээс олон жил бухимдлаа илэрхийлж байсан. 2014 онд ШӨХТГ-аас хийгдсэн шалгалтаар тус театрын хувьчлал зарим хууль тогтоомж зөрчин, Ардчилалд зүтгэгч Со-гийн өмч болсныг тогтоосон. Гэсэн ч гавъяат үүнийг эвлэгхэн зохьцуулсан байдаг.
Кино театрыг нураан газар дээр нь орон сууцны хороолол барих тухай ч сэм яриа яригдаад эхэлсэн. Ямартаа ч нийслэлийн иргэд энэ үйлдэлд нь тун таагүй хандсаар байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ