Бага насны хүүхдүүд байшин шатаажээ

Дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хоёрдугаар багт "Байшин шатаж байна" гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Сайхан сумын иргэн "Ч"-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суудаг долоон настай гурван хүүхэд гал тавьсан нь тогтоогдсон байна. Уг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ